ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#49/2022

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"2022 оны 3 дугаар улирлын байдлаар Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ДНБ-ний 11.13 хувийг эзэлж байна."
- Б.Золбоо
Ти Ди Би Секьюритис ҮЦК

Ахлах шинжээч

Онцлох шинжилгээ

Зах зээлийн үнэлгээ (ЗЗҮ)
2022 оны 3 дугаар улирлын байдлаар Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 4.79 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.66 хувиар буурсан бөгөөд уг үзүүлэлт дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ний 11.13 хувийг эзэлж байгаа ажээ.

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээг бүрдүүлж байгаа үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй нийт 181 компаниас 30 компанийн зах зээлийн үнэлгээ зах зээлийн үнэлгээний 93.03 хувийг бүрдүүлж байна.

Дэлгэрэнгүй →

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Санхүүгийн салбарын хувьцаануудын ханш өсөлттэй байснаар Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,793.7 нэгжид хүрч 4.0%-ийн өсөлттэй хаагдлаа. 

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хувьцааны зах зээлийг илэрхийлэх S&P 500 индекс 7 хоногт сөрөг өгөөжтэй байлаа. S&P 500 индексийг салбараар нь ангилбал эрүүл мэнд болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбарын хувьцаанууд сайн гүйцэтгэлтэй байлаа. Харин газрын тосны үнэ 2022 оны 1-р сараас хойших хамгийн доод ханшиндаа хүрж унасантай холбоотойгоор эрчим хүчний салбарын хувьцаанууд өндөр бууралттай байлаа.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эдийн засгийн хямралын айдас давамгайлснаар Европын хувьцааны зах зээлийг илэрхийлэх индексүүд 7 хоногт бууралттай байлаа.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын эдийн засаг 3-р улиралд хүлээлтээс бага бууралттай байснаар тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, "NIKKIE 225" индекс 0.4%, "TOPIX" индекс 0.4%-иар тус тус 7 хоногт өсөлттэй хаагдлаа. Иений ханш ам.долларын эсрэг суларч 1 ам.доллар 136.6 иентэй тэнцлээ. Иений ханшийн сулралд 2 улс хоорондын мөнгөний бодлогын зөрүүтэй байдал гол нөлөөг үзүүлж байна. 

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ дах цар тахлын халдварын тоо нэмэгдсээр байгаа хэдий ч засгийн газраас хязгаарлалтуудыг сулруулах бодлогын арга хэмжээ авч байгаа нь БНХАУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. "Shanghai Composite" индекс 1.6%, "CSI 300" индекс 3.3%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 7 ширхэг үнэт цаасыг нийт 668,550 төгрөгөөр 7 хоногт арилжааллаа.

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж Лхагва гарагт сүүлийн 3 сарын хамгийн доод хэмжээний ойролцоо хүрсэн боловч 11-р сарын үйлдвэрлэгчийн үнийн инфляц мэдээлэгдсэний дараагаар 7 хоногийн эцэст өсөлттэй хаагдлаа. АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 3.57%-д хүрч хаагдсан. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

БИЧИЛ ГЛОБУС ХБҮЦ 17.5% 

"ШИЙДВЭРЭЭРЭЭ ЯЛГАР"

Хөрөнгө оруулагч та Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй санал болгож буй Бичил Глобус ХБҮЦ-д дараах холбоосоор орж хөрөнгө оруулалт хийгээрэй.

Хөрөнгө оруулах→

Эдийн засгийн мэдээ

Эдийн засгийн мэдээ

ОУВС: Дэлхийн хамгийн буурай орнуудад цар тахлын нөлөөллийг арилгахад $436 тэрбум шаардлагатай

 2022.12.09 

Дэлхийн хамгийн бага орлоготой 69 улсын цар тахлын дараах сэргэлтийг хангаж, гадаадын хөрөнгө оруулалт болон орлогыг нэмэгдүүлэхийн тулд ирэх таван жилийн хугацаанд 436 тэрбум ам.доллар шаардлагатайг Олон Улсын Валютын Сан (ОУВС) мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Нүүрсний экспортын орлого өмнөх оноос 120 хувиар өслөө

 2022.12.08 

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр оны эхний 11 сард Монгол Улсын экспортолсон нүүрсний хэмжээ 27.1 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 78.7 хувиар өслөө. Харин 2018 болон 2019 онтой харьцуулахад 22 хүртэлх хувиар буурчээ.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Эдийн засгийн мэдээ

"БИЧИЛ ЭЙ БИ ЭС АКТИВ ТЗК” ХХК-ИЙН ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

 2022.12.09 

“Бичил Эй Би Эс Актив ТЗК” ХХК-иас олон нийтэд санал болгож буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/-ны анхдагч зах зээлийн арилжааг өнөөдөр эхлүүлж, хүндэтгэлийн цан цохилоо. Энэхүү үнэт цаас нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 7 дахь ХБҮЦ болж байгаа бөгөөд тус компани нь 24 сарын хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 100,000 ширхэг ХБҮЦ-ыг зах зээлд санал болгож, 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй

"ГОЛОМТ БАНК" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛНЭ

 2022.12.08 

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/4659 тоот албан бичгийн дагуу  “Голомт банк” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, маргааш буюу 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "GLMT" үсгэн кодтойгоор эхлүүлэхээр боллоо. 

Дэлгэрэнгүй